Бидний аялал

Undram Тэмдэглэл

"Зөгийн балны шил бүр нар, бороо, зэрлэг цэцэгс, зөгий хоёрын түүхийг өгүүлдэг."

Монгол-Солонгосын дипломат харилцааны 35 жилийн ойн үзэсгэлэнд амжилттай оролцлоо

Монгол-Солонгосын дипломат харилцааны 35 жилийн ойн үзэсгэлэнд амжилттай оролцлоо

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хоорондоо дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд Монгол дахь Солонгосын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын нэрэмжит томоохон үзэсгэлэн худалдаа 2025 оны 11 сарын 26–29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж байна. Энэхүү түүхэн үйл ажиллагаанд “Энэрэлт Тулуй” ХХК маань “UNDRAM” брэндийн нэрээр оролцож, Туул голын хөндийн онгон байгалиас түүсэн 100% цэвэр зөгийн бал, шилажиттай бал, сархиагтай бал, хушгатай бал, зөгийн лаа зэрэг премиум бүтээгдэхүүнүүдээ олон улсын түвшинд танилцууллаа. Үзэсгэлэнгийн хүрээнд: Солонгосын томоохон импортлогчид, дистрибьюторуудтай шинэ түншлэлийн уулзалтууд амжилттай боллоо “UNDRAM” брэндийг Солонгосын зах зээлд албан ёсоор танилцуулах эхний алхмууд хийгдэв Монголын онгон байгалийн цэвэр амтыг Солонгосын хэрэглэгчдэд хүргэх шинэ боломжууд нээгдэж байна “Энэрэлт Тулуй” ХХК-ийн баг та бүхэндээ болон дэмжин ажилласан бүхий л байгууллага, түншүүддээ гүн талархал илэрхийлье.

Хушгатай зөгийн бал – Таны бие яг юу гэж баярлаж байна вэ?

Хушгатай зөгийн бал – Таны бие яг юу гэж баярлаж байна вэ?

Өглөө бүр нэг халбага хушгатай UNDRAM бал идээд сар гаруй боллоо. Стресс мартагдсан, орой бүр амар амгалан унтдаг, үс гялалзаад хумс хугардаггүй болсон. Хушга + онгон бал хоёр нийлээд байгалийн хамгийн хүчтэй 'тайвшруулагч + хамгаалагч' болдог юм байна.

Зөгийн бал хураах өдөр – Хүнд, халуун, гэхдээ жаргалтай (2025 зун)

Зөгийн бал хураах өдөр – Хүнд, халуун, гэхдээ жаргалтай (2025 зун)

Өглөөний 5 цагт босоод, нар мандахаас өмнө зөгийнүүдээ сэрээхгүй гэж хөнгөхөн алхаж очно. +35 хэмийн халуунд битүү хувцастай, нүүрэндээ тор тавиад, 15–20 кг жинтэй балтай рамнуудыг нэг нэгээр нь үүрнэ... Гэхдээ яг тэр мөчид л би дэлхий дээрх хамгийн азтай хүн гэдгээ мэдэрдэг. 2025 оны зун зөгийнүүд маань онцгой их хичээсэн. Рам бүр алтаар дүүрэн.

“Алтан хайч” үндэсний хонины ноос хяргах тэмцээн – Архуустын бахархал

“Алтан хайч” үндэсний хонины ноос хяргах тэмцээн – Архуустын бахархал

Манай суманд зохиогдсон 'Алтан хайч' тэмцээнд UNDRAM BRAND ивээн тэтгэгчээр оролцлоо. Нутгийн иргэд, малчидтайгаа хамтдаа баярлаж, үндэсний өв соёлоо дээдлэх сайхан боломж байлаа.

Хаан банкны дэмжлэг – Жижиг бизнесийн жинхэнэ утга учир

Хаан банкны дэмжлэг – Жижиг бизнесийн жинхэнэ утга учир

Монгол Улсын тэргүүлэгч арилжааны банк болох Хаан Банкнаас “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих” хөтөлбөрийнхөө хүрээнд 30 гаруй монгол үйлдвэрлэгчийг сонгон авч, өөрсдийн төв байрандаа 1500 гаруй ажилтнууддаа зориулан тусгай үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа. Энэ удаагийн үзэсгэлэнд UNDRAM BRAND ч багтан оролцож, Монголын онгон байгалийн цэвэр амтыг Хаан Банкны том гэр бүлд хүргэсэндээ үнэхээр баяртай байна. Энэ бол зөвхөн нэг удаагийн арга хэмжээ биш, Монголын үндэсний үйлдвэрлэлийг бодитоор дэмжиж, жижиг бизнесүүдэд том боломж нээж буй том алхам юм. Хаан Банкны удирдлага болон нийт ажилтнууддаа гүнээ талархлаа илэрхийлж байна. Танай дэмжлэг биднийг улам хүчтэй, улам итгэлтэйгээр ажиллах урам өгч байна. Танай байгууллагын ажилтнууд UNDRAM-ын цэвэр зөгийн бал, шилажиттай бал, хушгатай бал, зөгийн лаа зэрэг бүтээгдэхүүнийг маш их таашааж авсан. Энэ итгэл бол бидний хамгийн үнэт шагнал юм. Хаан Банкны хамт олондоо эрүүл энх, амжилт бүтээлээр дүүрэн шинэ жил хүсье! Бид цаашид ч Монголын онгон байгалийн бэлгийг Монголын гэр бүл бүрт хүргэсээр байх болно. Талархалтайгаар, UNDRAM BRAND – Enerelt Tului LLC

EBRD WiB Mentoring хөтөлбөр – Эмэгтэй бизнес эрхлэгчдийн шинэ боломж

EBRD WiB Mentoring хөтөлбөр – Эмэгтэй бизнес эрхлэгчдийн шинэ боломж

Өнөөдөр UNDRAM BRAND-ийн түүхэнд нэгэн чухал хуудас нэмэгдлээ. Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (EBRD)-ны санхүүжилтээр хэрэгжиж буй “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих” (Women in Business Mentoring) хөтөлбөрийн 2023 оны үйл ажиллагааны хүрээнд бид анх удаа “Бүтээгдэхүүн үзэсгэлэн, танилцуулга”-д албан ёсоор оролцлоо. Энэ бол зөвхөн нэг өдрийн үзэсгэлэн биш, бидний ирээдүйн том алхмуудын эхлэл байлаа. UNDRAM BRAND-ийн онгон байгалийн цэвэр зөгийн бал, шилажиттай бал, сархиагтай бал, зөгийн лаван лаа зэрэг бүтээгдэхүүнүүд маань олон улсын түвшний мэргэжилтнүүд болон бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн өмнө дэлгэгдсэн анхны албан ёсны үйл ажиллагаа юм. Төслийг хэрэгжүүлэгч OBSERVE Consulting Mongolia байгууллага, ментор Nomulun NT багш болон хөтөлбөрийн бүх зохион байгуулагчдадаа гүнээ талархал илэрхийлж байна. Та бүхний мэргэжлийн зөвлөгөө, тэвчээртэй дэмжлэг, шинэ боломжуудыг нээж өгсөн хичээлүүд бидэнд үнэхээр үнэ цэнэтэй байлаа. Эндээс бид зөвхөн мэдлэг, сүлжээ авсангүй – бид өөрсдийн брэндийг олон улсын түвшинд хүргэх итгэл, тодорхой төлөвлөгөө, шинэ түншүүдийн гараа сунгалтыг авч байна. БАЯРЛАЛАА, EBRD Women in Business Mongolia баг оо! БАЯРЛАЛАА, миний хайртай хамт олон, дэмжигч нар аа! ❤️🐝

Хүндэтгэсэн,

Enerelt Tului LLC